Бидний тухай

Манай компани 2006 онд дотоодын болон олон улсын чингэлэг, орон нутгийн ачаа тээвэрлэлтийн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан. Бид үйл ажиллагааны хүрээгээ нэмэгдүүлж 2013 онд Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас Агаараар ачаа тээвэр зуучлалын үйлчилгээ эрхлэх гэрчилгээ авч агаараар ачаа тээвэрлэж эхэлсэн бөгөөд 2014 онд Гаалийн Ерөнхий Газраас Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан.
Тээвэр зуучийн салбартаа олон жилийн туршлагатай тээврийн менежер болон мэргэшсэн нягтлан бодогч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нийлсэн нийт 30 мэргэжлийн ажилчин, албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Хилийн гол боомтууд болох Сүхбаатар, Алтанбулаг, Замын Үүд болон Дархан, Эрдэнэт хотуудад төлөөлөгчидтэй бөгөөд харилцагч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид чиглэсэн тээвэр зуучлалын цогц үйлчилгээг үзүүлж, ачаа барааг цаг хугацаанд нь найдвартай тээвэрлэсээр өдгөө энэ салбартаа мэргэжлийн үйл ажиллагаа, тээвэрлэлтийн хэмжээгээрээ тэргүүлэх зэргийн аж ахуй нэгж болон ажилласаар байна.

Захирлын мэндчилгээ

Эрхэм үйлчлүүлэгч, харилцагч таны энэ өдрийн амгаланг айлтгаж Ашли Транс ХХК-н цахим хуудсанд тавтай морилохыг урья.
Үйлчлүүлэгчид, харилцагчдын сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, ажиллагсадынхаа амьдралын чанар, нийгмийн байр суурийг дээшлүүлэх нь компаний эрхэм зорилго.
Түүнчлэн хамтран ажиллагсад, бизнесийн түншүүд, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар шударгаар өрсөлдөх зарчмаар улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын төлөө манай хамт олон санаа зорилго нэгтэй ажилладаг билээ.
Манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байх бөгөөд бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа хэзээд таатай байх болно

Манай үйлчилгээ

Биднийг сонгох шалтгаан

Хурд үнэ чанар Ямарч хүндрэлтэй логистикийн асуудлыг шийдвэрлэнэ Хэрэглэгч бүрт хүрч үйлчилдэг үйлчилгээ

Манай гишүүнчлэл

Холбоо барих

Бид таныг сонсоход таатай байна.





Манай хаяг :
  Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р Хороо, Жасрайн гудамж, Наранбулаг Таун, 28-1
Ш/Х– 381, Монгол
Утас: + 976- 21 252589 , 976- 77 242589
Факс : + 976- 77 252589
Гар утас : 976- 9910 8004 , 976- 9910 4008
И-мэйл: import@ashleytrans.mn
export@ashleytrans.mn
airfreight@ashleytrans.mn
finance@ashleytrans.mn